Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Токио-2020” зуны олимпын наадам цуцлагдахгүй

БНХАУ-ын Ухань хотоос үүсэлтэй энэхүү шинэ коронавирусээр Япон Улсын 50 орчим хүн өвчлөөд байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Токио-2020” зуны олимпын наадам цуцлагдахгүй
“Токио-2020” зуны олимпын наадам цуцлагдахгүй. Зураг: МҮОНРТ

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дахь удаагийн зуны олимпын наадам арлын Японы Токио хотод хэдхэн сарын дараа эхэлнэ.

Гэвч дэлхий нийтийг цочроогоод буй шинэ коронавирусийн улмаас олон арван тэмцээн уралдаан цуцлагдаж байгаа энэ үед “Токио-2020” зуны олимпын наадмыг зохион байгуулагчдын зүгээс “Шинэ вирусээс үл хамааран төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдана” хэмээв.

Өнгөрсөн баасан гарагт гаргасан тус хорооны мэдэгдэлд "Бид хэзээ ч олимпын наадмыг цуцлах талаар бодож байгаагүй. Бид олон улсын олимпын хороо болон бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай гэсэн бүх арга хэмжээг авна" гэжээ. Япон улсын Ерөнхий сайд Абе Шинзо өмнө нь мэдэгдэхдээ "Олимп болон паралимпийн бэлтгэл ажил энэхүү вирусийн дэгдэлтээс үл хамааран тогтвортой явах ёстой" гэж байсан юм.

БНХАУ-ын Ухань хотоос үүсэлтэй энэхүү шинэ коронавирусээр Япон Улсын 50 орчим хүн өвчлөөд байна гэсэн албан ёсны эх сурвалж мэдээллэв.

Хуваалцах