Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Токиогийн олимпын 4 сая 480 мянган ширхэг тасалбар борлуулагдаад байна

● Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн С.Коү нь гадаадын үзэгчдийг хатуу хяналтаар нэвтрүүлэхийг уриалав. Үүнийг Токио хотын дарга эмэгтэй ухаангүй дэмжиж буй гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Токиогийн олимпын 4 сая 480 мянган ширхэг тасалбар борлуулагдаад байна
Токиогийн олимпын 4 сая 480 мянган ширхэг тасалбар борлуулагдаад байна. Зураг: МҮОНРТ

Токиогийн олимпын наадам өдөр ирэх тусам үэзгчдийн хүлээлтийг үүсгэж байна. Иймд уг наадмын талаарх мэдээлэлийг товч хүргье.

  • Олимпын үеэр хүрэлцэн ирэх орон орны төр, засгийн тэргүүн дээдсийн дагалдах зочдын тоог эрс бууруулан, олимпын тосгонд айлчлах, тамирчидтай уулзахыг хориглов.

  • Олон хүн шамбааралдах эрсдэл өндөр тул олимпын бамбарт буухиаг цуцлах магадлал өндөр байна. Уг нь үүнд Азжаргал гэдэг Монгол боксчин залуу оролцохоор нэр нь батлагдсан байжээ.

  • Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн С.Коү нь гадаадын үзэгчдийг хатуу хяналтаар нэвтрүүлэхийг уриалав. Үүнийг Токио хотын дарга эмэгтэй ухаангүй дэмжиж буй гэнэ.

  • Японы засгийн газрын III сарын 25-ны өдрийн хуралдаанаар харийн хөгжөөн дэмжигчдийг нэвтрүүлэх эсэхийг эцэслэн шийднэ. Өнөөгийн байдлаар нийт 4 сая 480 мянган тасалбар борлуулагдаад байна. Харин одоо билет зарахыг түр зогсоогоод байгаа.

  • Дахин сануулахад энэ сарын 25-ны пүрэв гарагт гадаадын жуулчдын асуудлыг нааштай шийдэж, Монгол балиашгууд арлын Японд очиж, алт, мөнгө, хүрэл медалиа нүдээрээ харж, биеэрээ дэмжих боломжтой болно.

Хуваалцах