Токитэнкү А.Хүчитбаатар комүсүби цолтойгоор барилдаж байна
Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өнгөрсөн Ням гарагт Нагоя хотод эхэллээ. Тус башёд өнгөрсөн тавдугаар сарын тэмцээнд нэг ч уналгүй түрүүлсэн Хакүхо М.Даваажаргал энэ сарын барилдаанд бүх бөхчүүдийг тэргүүлэн барилдаж байна.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өнгөрсөн Ням гарагт Нагоя хотод эхэллээ. Тус башёд өнгөрсөн тавдугаар сарын тэмцээнд нэг ч уналгүй түрүүлсэн Хакүхо М.Даваажаргал энэ сарын барилдаанд бүх бөхчүүдийг тэргүүлэн барилдаж байна. Тэрбээр дээд зиндаанд 25 дахь удаагаа түрүүлж, 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилттай зэрэгцэж ирсэн. Мөн Токиогийн башёг 11 давж, дөрөв унасан амжилтаар өндөрлүүлсэн мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж баруун жигүүрээс барилдаж байна. Монгол бөхчүүдээс Токиогийн башёд арав давж, тав унасан Токитэнкү А.Хүчитбаатар энэ сарын барилдаан комүсүби цолтой барилдаж байгаа. Тэрбээр хамгийн сүүлд 2007 оны Нагоя башёд дээрх цолтой барилдаж байсан бөгөөд ийнхүү зургаан жилийн дараа дахин комүсүби цолонд хүрсэн билээ.


















