Том Кэрролл “Суонси"-д эргэн ирлээ
“Суонси" клуб Английн "Тоттенхэм" клубээс залуу хагас хамгаалагч Том Кэрроллийг авсанаа өнөөдөр албан ёсоор танилцууллаа.
Мэдээллийн алба

Уэльсийн “Суонси Сити” клубын ахлах дасгалжуулагчийн ажлыг хүлээн аваад удаагүй байгаа Пол Клемент энэ өвлийн солилцоо наймааны цонх нээгдсэнээс хойш эхний наймаагаа хийснээ энэ долоо хоногт олон нийтэд мэдээлсэн. Тэрээр Нидерландын "ПСВ Эйндховен" клубээс баруун жигүүрийн хагас хамгаалагч Лусиано Нарсинхийг багтаа нэгтгээд байсан бол энэ удаад Английн "Тоттенхэм" клубээс залуу хагас хамгаалагч Том Кэрроллийг авсанаа өнөөдөр албан ёсоор танилцууллаа. Түүнийг "Суонси Сити" 4.5 сая фаундаар худалдан авсан бөгөөд "Тоттенхэм" клуб Кэрроллийн амжилтаас нь хамаарч дахин 4.5 сая фаунд авах заалтыг гэрээнд нь тусгасан байна. 24 настай Англи хөлбөмбөгчин Томас Жэймс Кэрролл 2014-2015 оны улирал "Хунгууд"-ын бүрэлдэхүүнд зээлээр тоглож байсан юм. Ийнхүү тэрээр Уэльсийн багтаа иргэн ирж, 3.5 жилийн гэрээг байгуулжээ.


















