Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Мэдээллийн алба

2026 оны 9 дүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 277,546 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагджээ.
Улаанбаатар хотод хамралт 59.9 хувьтай байна.
Хамралтаараа нийслэлд
Сонгинохайрхан дүүрэг – 74.4%
Хан-Уул дүүрэг – 68.4%
Багахангай дүүрэг – 59.3%
Орон нутагт вакцинжуулалтын хамралт 49.3 хувьтай байна.
Аймгуудаас хамралтаараа тэргүүлж буй
Ховд – 60.8%
Архангай – 59.8%
Орхон – 58.8%
Дархлаажуулалтад иргэдээ идэвхтэй хамруулж, томуугийн улирлыг угтан ажиллаж буй эдгээр аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч, эцэг эх, асран хамгаалагчид болон иргэддээ баярлалаа.
Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна.
6 сар–1 нас: 65.5%
1–2 нас: 39.5%
3–6 нас: 89.9%
Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн вакцинд хамруулаарай.



















