Тонгагийн Вант Улсын Ерөнхий сайд Шинэ Зеландын эмнэлэгт таалал төгсчээ
Тонгагийн Вант Улсын Ерөнхий сайд Акилиси Похива Шинэ Зеландын нэгэн эмнэлэгт 78 насандаа таалал төгслөө гэж “Эй-Би-Си” теле радио станц мэдээлж байна.
Мэдээллийн алба

Тонгагийн Вант Улсын Ерөнхий сайд Акилиси Похива Шинэ Зеландын нэгэн эмнэлэгт 78 насандаа таалал төгслөө гэж “Эй-Би-Си” теле радио станц мэдээлж байна.
Похиваг Тонгагийн нийслэлийн нэгэн эмнэлгээс Шинэ Зеландын Оклендийн эмнэлэгт энэ сарын 11-нд хүргэсэн юм. Сүүлийн үед тэрбээр уушгины хатгалгаа өвчин нь хүндэрч, бие нь ихэд мууджээ.
Акилиси Похива нь Тонгагийн Вант Улсын Ерөнхий сайдаар 2014 оноос эхлэн ажиллаж байсан, сүүлийн 32 жилийн турш парламентын гишүүн байсан нэгэн юм. Похива парламентын гишүүн болохоосоо өмнө их сургуульд түүх, социологийн багшаар ажиллаж байжээ.


















