“Торго” шоу 11 дэх жилдээ зохиогдоно
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг томоохон загварын шоунуудын тоонд “Торго” шоу яах аргагүй орно.
Мэдээллийн алба


Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг томоохон загварын шоунуудын тоонд “Торго” шоу яах аргагүй орно. “Торго Загвар” ХХК анх 2000 онд байгуулагдсанаасаа хойш өөрсдийн гэсэн брэндийг гаргаж, загвар сонирхогч төдийгүй чамин чанартай хэрэглээг эрхэмлэгч хүн бүрийн талархлыг хүлээж чадсан билээ. Тиймдээ ч “Торго Загвар” ХХК-ийн ээлжит загварын шоу ирэх сарын 06-ны өдөр Мишээл экспо төвд 19:00 цагаас зохиогдохоор бэлтгэл ажлаа хэдийнээ хангаад байна. Дашрамд дурьдахад “Торго-2014” шоу энэ жил 11 дэх жилдээ зохиогдож байгаа юм байна.


















