Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Торонто" бүсийнхээ 4-р байрт бичигдэж байна

“Торонто Рэпторс” өнөөдөр АҮСБХ-ны лигийн тэмцээний улирлын тоглолтын хүрээнд “Шарлотт Хорнетс”-той учраа таарсан байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Торонто" бүсийнхээ 4-р байрт бичигдэж байна
"Торонто" бүсийнхээ 4-р байрт бичигдэж байна. Зураг: МҮОНРТ

“Торонто Рэпторс” өнөөдөр АҮСБХ-ны лигийн тэмцээний улирлын тоглолтын хүрээнд “Шарлотт Хорнетс”-той учраа таарсан байна. Канад улсын Онтарио муж Торонто хотын “Эйр Канада Центр”-д болсон энэ тоглолтод багууд 4 үеийн турш ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн байна. Учир нь багууд аль аль нь өмнөх 3 тоглолтдоо дараалан хожигдоод байсан учраас энэ талбайд хожлын төлөө ширүүн тэмцэл өрнүүлжээ. “Хорнетс”-оос Фрэнк Кэмински 27 оноо аван багаа тэргүүлсэн баг лигийн чадварлаг холбон тоглогчдын нэг Кемба Уокер 24 оноо авч, 9 оновчтой дамжуулалт багийн хамтрагчиддаа өгчээ. Харин талбайн эзэд багаараа жигд сайн тоглолтыг үзүүлж, Кайл Лоури, ДеМар ДеРозан, ДеМарре Кэрролл, Йонас Валанчюнас, Норман Пауэлл нарын гарааны 5 тоглогч нь 10-аас дээш оноо авчээ. “Торонто Рэпторс”-ийн бүрэлдэхүүнд шинээр нэгдээд байгаа Серж Ибака харин энэ тоглолтод оролцсонгүй. Ийнхүү Торонто өрсөлдөгч багаа үндсэн цагт 90:85-ын харьцаатай хожиж, улирлын 33 дахь хожлоо авлаа. Тэд энэ амжилтаараа дорнод бүсийн 4-р байрт бичигдэж байна. Харин “Шарлотт Хорнетс” энэ бүсийн 11-р байрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Хуваалцах