Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Торонто Мэйпл Лифс” улирлын 29 дэх хожлоо авлаа

Зуун жилийн түүхтэй ҮХЛ-ийн тэмцээнд зуу дахь жилдээ тоглож байгаа Канадын алдарт “Торонто Мэйпл Лифс” өнөөдөр “Эйр Канада Центр”-дээ Стэнлийн цомын 11 удаагийн эзэн, алдарт “Детройт Ред Вингс”-ийг хүлээн авлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Торонто Мэйпл Лифс” улирлын 29 дэх хожлоо авлаа
“Торонто Мэйпл Лифс” улирлын 29 дэх хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

Шайбтай хоккейн спортын энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй тэмцээн ҮХЛ-ийн түүхт 100 дахь улирлын тоглолтууд үргэлжилсээр байна. Зуун жилийн түүхтэй ҮХЛ-ийн тэмцээнд зуу дахь жилдээ тоглож байгаа Канадын алдарт “Торонто Мэйпл Лифс” өнөөдөр “Эйр Канада Центр”-дээ Стэнлийн цомын 11 удаагийн эзэн, алдарт “Детройт Ред Вингс”-ийг хүлээн авлаа. Сүүлйин 5 тоглолтдоо хожигдоод байсан Торонточууд энэ өдөр зайлшгүй хожил авах шаардлагатай байсан. Багийн залуус ч энэ үүргээ сайн мэдэж байлаа. Торонточууд эхний 2 үед дараалан 3 гоол оруулсан нь тоглолтын үр дүнд шууд нөлөөлсөн. Эхний гоол Орос хагаалагч, Алексей Марченко оруулсан бол дараах гоолуудыг Жеймс ван Римсдайк, Назем Кадри нар оруулжээ. Торонтогийн лидер, 26 настай Канад довтлогч Назем Кадри энэ удирал 27 гоол оруулж, 22 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм. Үүний дараа Детройтын “Улаан жигүүрүүд” олон шуургалсан довтолгоон өрнүүлж байлаа. Улмаар Швед довтлогч Густав Нюквист тоглолтын 2-р үеийн төгсгөлд шилдэг тоглолтоо гаргаж, 39, 40 дэх минутад дараалан 2 гоолыг Торонтогийн хаалганд шигтгэсэн. Гэсэн ч үндсэн цагт дахин гоол оруулж чадалгүй тоглолт өндөрлөснөөр Торонточууд 3:2-ын харьцаатай ялалтыг авсан юм. Тэд улирлын эхний 65 тоглолтоос 29-д нь хожсон амжилтаараа дорнод бүсийн 9-р байрт бичигдэж байна.

Хуваалцах