Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Тоттенхэм"-ийн хаалгачид гэрээгээ сунгалаа

Энэ цаг үеийн шилдэг хаалгачдын нэг, “Тоттенхэм”-ийн багийн ахлагч Уго Лорис 2022 он хүртэл "Тоттенхэм" клубт үлдэхээр болжээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тоттенхэм"-ийн хаалгачид гэрээгээ сунгалаа
"Тоттенхэм"-ийн хаалгачид гэрээгээ сунгалаа. Зураг: МҮОНРТ

Английн "Тоттенхэм" клубын удирдлагууд багийн хаалгачидтайгаа байгуулсан гэрээгээ сунгалаа. Энэ цаг үеийн шилдэг хаалгачдын нэг, “Тоттенхэм”-ийн багийн ахлагч Уго Лорис 2022 он хүртэл "Тоттенхэм" клубт үлдэхээр болжээ. Францын шигшээ багийн ахлагч, өдгөө 29 настай Уго Лорис 2012 онд Францын “Олимпик Лион” клубээс Лондон хотын багт ирж байсан. Үүнээс хойш Лорис багийнхаа төлөө 173 тоглолтод оролцоод байна.

Мөн Английн “Тоттенхэм” клубын удирдлагууд багийн 2-р хаалгач Мишел Вормтой байгуулсан гэрээгээ 2018 он хүртэл шинэчлэн сунгажээ. Уэльсийн “Свонси Сити”-гээс 2014 оны 7-р сард “Спөрс”-ийн бүрэлдэхүүнд нэгдэж байсан Нидерландын шигшээ багийн хаалгач, 33 настай Мишел Ворм өнгөрсөн хугацаанд “Тоттенхэм”-ийн хамтаар 24 тоглолтод талбайд гарсан билээ.

Хуваалцах