Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Трамплин үсрэлтийн багийн тэмцээн боллоо

38 дахь удаагийн трамплин үсрэлтийн дэлхийн цомын тэмцээний ээлжит гарааэнэ өдөр багийн төрөлд болж, Австрийн Стефан Крафт хошуучилсан байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Трамплин үсрэлтийн багийн тэмцээн боллоо
Трамплин үсрэлтийн багийн тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

ОУЦХ-ны трамплин үсрэлтийн дэлхийн цомын АШТ-ий ээлжит гараа Норвегийн Осло хотноо болсон байна. 38 дахь удаагийн трамплин үсрэлтийн дэлхийн цомын тэмцээний ээлжит гарааэнэ өдөр багийн төрөлд болж, Австрийн Стефан Крафт хошуучилсан байна. 23 настай шилдэг залуу тамирчин энэ өдөр 134.5 метр харайж шилдэг амжилтыг үзүүлжээ. Крафтын хувьд ингэснээр энэ оны 4 дэх түрүүгээ хүртэж, нийт 1220 оноотой болсоноор тэмцээнийг нийлбэр дүнгээр тэргүүлэгч Польшийн Кэмил Сточоос 60 онооны дутуу болж байна. Энэ өдөр Пиотр Еила 2-р байрт шалагрч, Австрийн Михаел Хаябок 3-р байр эзэлжээ. Улмаар багийн дүнгээр Австрийн тамирчид тэргүлсэн бол Андреас Веллингер тэргүүтэй Германы баг удаалж Польшийн баг тамирчид 3-р байрт орсон амжилттай уралдааныг өндөрлүүллээ. Австрийн баг ийнхүү 2014 оноос хойш анх удаа дэлхийн цомд түрүүлж байгаа бөгөөд тэмцээний түүхэн дэх 28 дахь түрүүгээ ийн хүртлээ.

Хуваалцах