Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Триатлоны дэлхийн цом ӨАБНУ-д боллоо

2017 оны триатлоны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдээс Их Британийн 24 настай залуу тамирчин Люси Халл шилдэг нь байлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Триатлоны дэлхийн цом ӨАБНУ-д боллоо
Триатлоны дэлхийн цом ӨАБНУ-д боллоо. Зураг: МҮОНРТ

Анх удаа АӨБНУ-ын Кэйп Таун хотод зохион байгуулагдаж буй 2017 оны триатлоны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдээс Их Британийн 24 настай залуу тамирчин Люси Халл шилдэг нь байлаа. Энэ өдөр уралдсан нийт 29 тамирчныг тэрээр 59 минут 34 секундын амжилтаар хошуучилжээ. Харин түүний нутаг нэгт тамирчин Их Британийн Жессика Леэрмонтердөө ганцхан секундээр хоцорч, мөнгөн медалийн эзэн болсон. Дэлхийн цомын тэмцээний 3-р байрт Японы Үида Аи шалгарсанаар алт мөнгө хүрэл медалийн эзэд ийнхүү тодорчэй. ОУТХ-ны дараагийн тэмцээн ирэх 3-р сарын 3-нд болно.

Хуваалцах