Триатлоны "супер" аваргууд тодорлоо
Спортын хамгийн их авхаалж, самбаа, хурд хүч сорьсон төрөл бол яахын аргагүй триатлон юм. "Рио-2016" олимпийн наадмын эрэгтэй триатлончдын
Мэдээллийн алба

Спортын хамгийн их авхаалж, самбаа, хурд хүч сорьсон төрөл бол яахын аргагүй триатлон юм. "Рио-2016" олимпийн наадмын эрэгтэй триатлончдын финалын тэмцээн саяхан болж өндөрлөлөө.

Энэ удаад олимпийн наадмын "супер" төрлийн аваргаар Их Британийн тамирчин Алистайр Бровнлее тодорч, алтан медалийн эзэн болсон бол мөн Их Британийн тамирчин Жонатан Бровнлее мөнгөн медаль, ӨАБНУ-ын триатлонч Хенри Чоеман хүрэл медаль зүүлээ. Тус тэмцээнд нийт 56 тамирчин оролцсон байна.























