Триатлоны улсын аварга ирэх сард болно
Монголд эрчимтэй хөгжиж буй спортын төрөл болох триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 26-27-нд Архангай аймгийн Өгийнуурт болно
Мэдээллийн алба

Монголд эрчимтэй хөгжиж буй спортын төрөл болох триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 26-27-нд Архангай аймгийн Өгийнуурт болно. Тус тэмцээн элит, өсвөр үе, сонирхогчдын ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлөөр болох аж. Мөн багийн холимог буухиа, сонирхогчдын try-tri уралдааны ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлийн ялагч тодруулна.
Сонирхуулахад, дээрх УАШТ-д гадаад тамирчид оролцож болох бөгөөд тамирчдын мэдүүлгийг Монголын триатлоны холбоо ирэх сарын 24-нийг хүртэл хүлээн авна.


















