Ц.Амгалангийн “Талын зэрэглээ” шилдгээр тодорлоо
Уран баримал наадмын хүрээнд “Хүрээ соёл” нэртэй уран зураг, уран баримлын үзэсгэлэн Урчуудын эвлэлийн уран зургийн танхимд болж шилдгээ тодрууллаа. "Хүрээ соёл" наадамд Р.Лхамсүрэнгийн "Морьт тэрэг", Б.Нямдоржийн "Аргамжаа" бүтээлүүд тэргүүн байр эзэллээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, урлагийн байгууллагууд хамтран “Улаанбаатар уран баримал-2014 наадмыг амжилттай зохион байгууллаа. Наадмын шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээнд уран барималчид оролцон сэтгэгдлээ хэлсэн юм. Тэд “Бидний олон жил хүсэн хүлээсэн наадмыг зохион байгуулсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албандаа талархаж байна. Нийслэлийн үзэмжинд олон сайхан баримлууд өнгө нэмж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдсанд баяртай байна” гэсэн юм. Улаанбаатар уран баримал наадмын тэргүүн байрыг Ц.Амгалангийн “Говийн зэрэглээ”, Д.Халиунаагийн “Дуртмал” бүтээл эзэлж таван сая төгрөгийн шагнал хүртсэн. Дэд байруудад "Шоо", "Гэр бүл", "Янгир ямаа", "Монгол домог", "Ижил хайр" бүтээлүүд орсон. Уран баримал наадмын хүрээнд “Хүрээ соёл” нэртэй уран зураг, уран баримлын үзэсгэлэн Урчуудын эвлэлийн уран зургийн танхимд болж шилдгээ тодрууллаа. "Хүрээ соёл" наадамд Р.Лхамсүрэнгийн "Морьт тэрэг", Б.Нямдоржийн "Аргамжаа" бүтээлүүд тэргүүн байр эзэллээ.


















