Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Ану "Олон улсын гоо бүсгүй"-гээр шалгарлаа

БНХАУ-ын Манжуурын 11 дэх удаагийн Хятад, Орос, Монгол олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Ану "Олон улсын гоо бүсгүй"-гээр шалгарлаа
Ц.Ану "Олон улсын гоо бүсгүй"-гээр шалгарлаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Манжуурын 11 дэх удаагийн Хятад, Орос, Монгол олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Энэ сарын 24-нд буюу өчигдөр тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болж, эх орноо төлөөлөн оролцсон Н.Ану тэргүүн байр эзэллээ.

Н.Анугийн хувьд тэмцээний бүхий л өдрүүдэд бусад оролцогчдоос илт давуу байсан юм.

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотноо зохион байгуулагдсан энэхүү олон улсын тэмцээнд ОХУ, БНХАУ болон Монгол улсын нийт 58 гоо бүсгүй оролцож, арав гаруй хоногийн турш гоо үзэсгэлэн, авьяас чадвар, оюун ухаанаараа өрсөлдсөн юм.

Хуваалцах