Ц.Батбаяр хорих ял эдлэхээр болж, Т.Билэгт нарын гурван хүн өршөөгдлөө
Нийслэлийн Засаг даргын албыг хашиж байсан, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг мөн хэрэгт гэм буруутайд тооцож, 2.1 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болж шүүхийн танхимаас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 анги руу ачсан байна.
Мэдээллийн алба

Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт 2.1 жилийн ял оноолоо. НИТХ-ын дарга асан Т.Билэгт, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарт холбогдох шүүх хурал өчигдөр 20 цаг хүртэл үргэлжлэн хэргийг шийдвэрлэлээ. Шүүх бүрэлдэхүүн Т.Билэгт болон н.Маналжав, н.Чанцал нарыг гэм буруутайд тооцсон хэдий ч үйлдсэн хэргийн харгалзах хугацаагаар нь 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Харин нийслэлийн Засаг даргын албыг хашиж байсан, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг мөн хэрэгт гэм буруутайд тооцож, 2.1 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болж шүүхийн танхимаас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 анги руу ачсан байна.


















