Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Батчулуунд хүндэтгэл үзүүлэв

"Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ий нээлттэй төрөлд шилдэг 33 их мастертай өрсөлдөж, Монголын эрэгтэй шатарчдаас анх удаа “Дэлхийн цом”-д оролцох эрхтэй болсон эрхэм бол Ц.Батчулуун билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Батчулуунд хүндэтгэл үзүүлэв
Ц.Батчулуунд хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

"Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ий нээлттэй төрөлд шилдэг 33 их мастертай өрсөлдөж, Монголын эрэгтэй шатарчдаас анх удаа “Дэлхийн цом”-д оролцох эрхтэй болсон эрхэм бол Ц.Батчулуун билээ.

Түүнийг Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар өчигдөр МҮОХ-ны ёслолын танхимд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Ц.Батчулуун энэ сарын 20-нд БНХАУ-ын Ченду хотноо өндөрлөсөн насанд хүрэгчдийн Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнд 16 орны 119 тамирчны нэг болон оролцож, шагналт тавдугаар байранд орсон юм. Ийнхүү их мастеруудын “Дэлхийн цом”-д оролцох эрхтэй болсон билээ.

Ази тивийн аварга шалгаруулах уг тэмцээнд Ц.Батчулуун, их мастер Б.Гүндаваа, ОУМ С.Билгүүн, эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул, ОУМ Ү.Үүрийнтүяа, ДШХ-ны эмэгтэй мастер Б.Ану нар ур ухаанаа сорьсон юм.

Ц.Батчулууны хувьд 2015, 2016 онд “Дэлхийн цом”-д оролцох эрхээ яг урдуураа харамсалтайгаар тасдуулж байсан бол тэр жилүүдэд их мастер Б.Мөнгөнтуул оролцож байв.

Тэгвэл 1960 онд Азийн бүсийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн С.Мөөмөө оролцож байлаа.

Хуваалцах