Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Батцэцэг, Б.Хулан нар хүрэл медаль хүртлээ

Уг тэмцээнд манай улсаас дэлхийн аварга Ц.Батцэцэг, ОУХМ Г.Алтанбагана, Б.Хулан тэргүүтэй 18 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Батцэцэг, Б.Хулан нар хүрэл медаль хүртлээ
Ц.Батцэцэг, Б.Хулан нар хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Пара жюү жицүгийн анхны ДАШТ АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байна. Тэмцээн насанд хүрэгчдийн цагаан, хөх бүсний ангилалаар үргэлжилж байгаа юм.

Насанд хүрэгчдийн ангилалд Ц.Батцэцэг “Purplebelt” ангилалын 70 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр жюү жицүгийн ДАШТ-ны насанд хүрэгчдийн цагаан бүсний ангилалд анх удаа медаль хүртсэн эмэгтэй тамирчин болов.

Мөн хөх бүсний “Blue belt” ангилалд ОУХМ Б.Хулан хүрэл медалийн болзол хангаад байна.

Уг тэмцээнд манай улсаас дэлхийн аварга Ц.Батцэцэг, ОУХМ Г.Алтанбагана, Б.Хулан тэргүүтэй 18 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж буй.

Одоогоор Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ууганхүү жиндээ болон үнэмлэхүй жинд хос мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ А.Мөнхбат, цагаан бүсний 69 кг-ын жинд А.Гантүлхүүр, 56 кг-д “Гаруда” клубын тамирчин Б.Батмөнх нар алт, өсвөр үеийн ангилалын 57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Батхишиг мөнгөн медаль хүртээд байна.

Хуваалцах