Ц.Баясгаланг “Би Эдит Пиаф байна” жүжгийн зохиолч наадамд урьжээ
Уг фестивальд ердөө долоон улсыг сонгон оруулах байсны нэг нь болсон доо баяртай байна” хэмээжээ.
Мэдээллийн алба

ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгаланг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр саяхан Косово улсад зохиогдсон моно жүжгийн “Моно Арт-2014” фестивальд “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ оролцож “Шилдэг уран бүтээл-Гран При” шагналыг хүртсэн.
Дэлхийн 13 орны жүжигчид оролцсон уг фестивалийн талаар жүжигчин “Энэхүү жүжгийн зохиолын зохиогч нь өөрөө уг фестивалийг шүүж байсан бөгөөд Азиас өөрийнх нь жүжгийг анх удаа, тэгээд монгол хүн тоглоно гэдэг сонин байна гэж хэлж байсан. Гэтэл тоглолтын дараа бүх зүйл чинь цогцоороо сайн байлаа гэж хэлээд ирэх жил Герман улсад болох фестивальд албан ёсоор оролцох урилга өгсөн. Уг фестивальд ердөө долоон улсыг сонгон оруулах байсны нэг нь болсон доо баяртай байна” хэмээжээ. Түүнчлэн тэрбээр гурван хүн, 20 кг ачаатай Монгол Улсынхаа нэрийг хэрхэн гаргаж болдгийг харууллаа гэсэн юм.


















