Ц.Баясгалангийн моно жүжгийн өдрүүд болно
УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Косово улсад зохиогдсон Моно драмын Олон Улсын театрын МонАкт-2014 фестивальд “Эдит Пиаф байна” моно драмын жүжгээрээ амжилттай оролцоод ирсэн.
Мэдээллийн алба

УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Косово улсад зохиогдсон Моно драмын Олон Улсын театрын МонАкт-2014 фестивальд “Эдит Пиаф байна” моно драмын жүжгээрээ амжилттай оролцоод ирсэн.
Дэлхийн 13 улсын 70 гаруй уран бүтээлч өөрсдийн моно жүжгээр оролцсон байна. Тэрбээр “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ “Шилдэг уран бүтээл-Гран При” шагналыг хүртсэн төдийгүй Германы Ханновер хотод 2015 онд болох Моно драмын Олон улсын фестивальд оролцох эрх авсан.
Жүжигчин Ц.Баясгалангийн “МОНО ЖҮЖГИЙН ӨДРҮҮД” уран бүтээлийн тайлан тоглолт ирэх сарын 2, 3-нд УДЭТ-ын тайзнаа болох юм байна.


















