Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Дамдин: Д.Сумъяаг Монголын анхны эмэгтэй алтан медальтан болох нь гэж бодож байлаа

Олимпийн медалийн салхийг хагалж Д.Сумъяа маань мөнгөн медаль авлаа. Ер нь бол жудогийн эрэмбээр медаль авахад хүрсэн тамирчин.

Ч.
Ч.Энхзул

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Дамдин: Д.Сумъяаг Монголын анхны эмэгтэй алтан медальтан болох нь гэж бодож байлаа
Ц.Дамдин: Д.Сумъяаг Монголын анхны эмэгтэй алтан медальтан болох нь гэж бодож байлаа. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо ажиллаж буй “Монголын мэдээ” сувгийн сэтгүүлч П.Отгонтуяа МҮОХ-ны Ерөнхийлөгч Ц.Дамдинтай ярилцсан байна.

-Та Д.Сумъяагийн барилдааныг үзсэн үү?

-Үзэлгүй яах вэ. Олимпийн медалийн салхийг хагалж Д.Сумъяа маань мөнгөн медаль авлаа. Ер нь бол жудогийн эрэмбээр медаль авахад хүрсэн тамирчин. Би аварга болно гэж бодож байсан ч мөнгөн медаль авлаа. Гэхдээ чамлахаар чанга атга гэж бодож байна. Цаашдаа олон жил барилдах байх аа. Баризилийн бөхтэй дэвжээн дээр нь таарч барилдлаа. Гэхдээ 57 кг жиндээ яалт ч үгүй дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ баталж чадлаа.

-Японы бөхтэй барилдсан барилдааны тухай та юу хэлэх вэ?

-Тэр барилдаан бол үнэхээр гайхалтай барилдаан байсан. Энэ л барилдаанд их санаа зовж байлаа. Дэвжээн дээр гараад л хэдхэн хормын дотор цэвэр ялна гэдэг ямар хэмжээний чадвартай тамирчин вэ гэдгээ харуулсан явдал юм.

-Олимпоос жүдо бөхийн төрөлд анхны мөнгөн медаль авлаа?

-Тийм ээ. Анхны эмэгтэй алтан медальтан болоосой гээд л хүлээж суулаа шүү дээ. Гэхдээ л их баяртай байна. Алтын дайтай мөнгө шүү дээ. Одоо манай монгол тамирчид их зориг орсон. Сэтгэл зүйн хувьд их сайн болж байна. Ингээд л медаль авчихъя гэсэн бодол төрж байгаа. Энэ бол их том амжилт.

-Баярлалаа. Амжилт хүсье.

Хуваалцах