Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.ЭЛБЭГДОРЖ: Ард түмэн та нарынхаа төлөө би зүтгэх болноо

Монголоороо гоёсон Монгол наадмынхаа босго өдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа хоёр дахь удаагаа өргөлөө. Хүүдээ итгэх сэтгэлээр надад итгэсэн ард түмэндээ их баярлалаа. Аав ээжийнхээ ачийг хариулахын төлөө хүү нь яаж зүтгэдэг билээ, ард түмэн та нарынхаа төлөө би тэгж зүтгэх болно оо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.ЭЛБЭГДОРЖ: Ард түмэн та нарынхаа төлөө би зүтгэх болноо
Ц.ЭЛБЭГДОРЖ: Ард түмэн та нарынхаа төлөө би зүтгэх болноо. Зураг: МҮОНРТ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Хүндэт наадамчид аа,

Монгол наадмын халуун мэндийг нийт ард түмэндээ хүргэж, өргөө хотлоороо аз хийморь өөдөө сайхан наадамлахыг хүсэн ерөөе.

Жил жилийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам бүр сайхан болж байна.

Монголын тулгар төрийн их ой, дөрвөн хоёр таширлан тохиож байна. Монголын түүхт их төр 2222 дахь жилийн ойгоо тэмдэглэж байна аа.

Монголоороо гоёсон Монгол наадмынхаа босго өдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа хоёрдохоо өргөлөө. Хүүдээ итгэх сэтгэлээр надад итгэсэн ард түмэндээ их баярлалаа. Аав ээжийнхээ ачийг хариулахын төлөө хүү нь яаж зүтгэдэг билээ, ард түмэн та нарынхаа төлөө би тэгж зүтгэх болно оо.

Монгол наадам эхэлж байгаа энэ өдөр амьжилт ялалт, билэгтэй сайхнаа хэлэлцэж, түүх соёл өв уламжлалаараа бахархан баярлаж буй нийт наадамчиддаа уяа хөнгөн, цэц мэргэн, бяр их наадахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Монгол түмний баяр цэнгэлийн дээд болсон Монгол наадам ийнхүү эхэлж байгааг, их цагаан сүлдийнхээ цэнгэн орших энэхүү хүндэт индрээс даяар олноо тунхаглан зарлаж байна аа.

Сайхан наадаарай.

Мөнх хөх тэнгэр минь Монгол түмнийг минь үүрд ивээг ээ.

2013.07.11

Түлхүүр үг:НаадамЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржнаадмын нээлтийн үг
Хуваалцах