Ц.Хэнмэдэх уяачийн хонгор халзан морийг “Макс”-ын Д.Ганбаатар 100 саяар худалдаж авахаар очжээ
Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Ц.Хэнмэдэх гуайн соёолон хонгор халзан морийг нь “Макс” группийн ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Ганбаатар 100 сая төгрөгөөр худалдаж авахаар саяхан очжээ. Гэвч Ц.Хэнмэдэх гуай “Миний энэ адуунд хэн ч, ямар ч үнэ хаясан би худалдахгүй. Эм хонины насгүй бол
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Ц.Хэнмэдэх гуайн соёолон хонгор халзан морийг нь “Макс” группийн ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Ганбаатар 100 сая төгрөгөөр худалдаж авахаар саяхан очжээ. Гэвч Ц.Хэнмэдэх гуай “Миний энэ адуунд хэн ч, ямар ч үнэ хаясан би худалдахгүй. Эм хонины насгүй болсон би энэ адууныхаа сүүлийг боож байгаад л жамаараа болно“ гэжээ. Харин Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Онон бизнес сэтгэлгээ өндөр болохоор “Танд өөр хурдан адуу байхгүй биш, өгчихгүй дээ” гэхэд нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, тод манлай уяач, XX зууны хүлэгч Д.Даваахүү “Өвгөн уяачийн зөв. Түүнд одоо мөнгө хэрэгтэй биш. Энэ эрдэнэт хүлэгтэйгээ л байж байг. Тэгвэл түүнд хамгийн их жаргал болно” гэсэн байна.
Өвгөн уяачийн эрдэм улам мэргэн байж, хүлгүүд нь уралдсан наадам бүртээ түрүү, айраг хүртэх болтугай.


















