Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Мөнхбаатар Ираны тамирчныг илт давуу байдлаар буулган авчээ

Ц.Мөнхбаатарын тухай Азийн боксын холбооны албан ёсны хуудсанд "Монгол Улсын Залуучуудын улсын аварга Цагаанбаатарын Мөнхбаатар долоо хоногт 25 цагийн бэлтгэл хийдэг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Мөнхбаатар Ираны тамирчныг илт давуу байдлаар буулган авчээ
Ц.Мөнхбаатар Ираны тамирчныг илт давуу байдлаар буулган авчээ. Зураг: МҮОНРТ

Казахстан улсын Павлодор хотод Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.Өчигдөр 52кг-ын жинд Ц.Мөнхбаатар Ираны тамирчин Али Хабибинезхадтай таарч, техникийн илт давуу байдлаар ялав.

Ц.Мөнхбаатарын тухай Азийн боксын холбооны албан ёсны хуудсанд "Монгол Улсын Залуучуудын улсын аварга Цагаанбаатарын Мөнхбаатар долоо хоногт 25 цагийн бэлтгэл хийдэг. 16 настай авьяаслаг боксчин Ираны Али Хабибинезхадын эсрэг маш өвөрмөц хэв маяг бүхий тоглолт үзүүллээ" гэж бичжээ.

Харин 60кг-д Д.Эрхэмбаяр Туркменистаны Бердибаевд, 64кг-д Б.Сүххуяг Киргизстаны Иличбек Уулуд тус тус ялагдсан байна.

Хуваалцах