Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Мөнхзаяа, М.Бундмаа нар ч зодог тайлна

Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир өнгөрсөн сарын 16-нд болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий нээлийн үеэр зодог тайлахаа зарласан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Мөнхзаяа, М.Бундмаа нар ч зодог тайлна
Ц.Мөнхзаяа, М.Бундмаа нар ч зодог тайлна. Зураг: МҮОНРТ

Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир өнгөрсөн сарын 16-нд болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий нээлийн үеэр зодог тайлахаа зарласан.

Дараа нь эхнэр, ОУХМ П.Лхамдэгдийг ч тун удахгүй зодог тайлах гэж буйг манай сайтад ярилцлага өгөхдөө албан ёсоор хэлсэн юм.

Тэгвэл жүдо бөхийн шигшээ багийн шилдэг эмэгтэй тамирчид болох гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, М.Бундмаа нар мөн зодог тайлахаар болжээ.

Тэдний гол шалтгаан нь нас, бэртэл гэсэн. Иймд залуучууддаа боломж олгох үүднээс ийнхүү ийм шийдвэрт хүрч байна.

Хуваалцах