Ц.Мөнхзул, О.Гүндэгмаа нар медаль хүртсэнгүй
Бразилын Рио Де Жанейро хотод болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээний 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгал өчигдөр боллоо.
Мэдээллийн алба

Бразилын Рио Де Жанейро хотод болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээний 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгал өчигдөр боллоо. Энэ төрөлд 57 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Ц.Мөнхзул 574 оноогоор 30, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 570 оноогоор 39 дүгээр байрыг эзэллээ.
Энэ дасгалд Болгарын тамирчин, олимпийн хошой аварга Мария Гроздева түрүүлж, Хятадын тамирчин, дэлхийн аварга Зиан Жинжин, Украины тамирчин, олимп, дэлхийн аварга Олена Костевич нар мөнгө, хүрэл медаль хүртжээ.


















