Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Намуунцэцэг красноярскийн дэвжээнд түрүүллээ

Энэ жинд 18 бөх барилдсан бөгөөд Ц.Намуунцэцэг өчигдөр 1/8 шигшээд Казахстаны Светлана Анкичева, шөвгийн наймд Узбекистаны Даулетбик Яхшимуратова, хагас шигшээд эзэн орны Анжелика Ветошкинаг тус бүр оноогоор цэвэр ялсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Намуунцэцэг красноярскийн дэвжээнд түрүүллээ
Ц.Намуунцэцэг красноярскийн дэвжээнд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

31 удаагийн Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр “Бага дэлхийн аварга”-аас манайхны 15 дахь алтан медалийг хүртлээ.

Энэ жинд 18 бөх барилдсан бөгөөд Ц.Намуунцэцэг өчигдөр 1/8 шигшээд Казахстаны Светлана Анкичева, шөвгийн наймд Узбекистаны Даулетбик Яхшимуратова, хагас шигшээд эзэн орны Анжелика Ветошкинаг тус бүр оноогоор цэвэр ялсан билээ.

Тэгвэл дөнгөж сая шигшээ барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколоватай хүч үзэв.

Манай бөх түүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван удаа барилдахад бүгдэд нь ялагдаад байсан. Тэгвэл энэ удаа Красноярскийн дэвжээнд түүнээс даагаа сайхан нэхэж 7:2-оор ялснаар аваргын тавцанд зогслоо.

Хуваалцах