Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Нацагдорж агсны нэрэмжит тоглолт үргэлжилж байна

Монгол Улсын Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Нацагдорж агсны нэрэмжит тоглолт үргэлжилж байна
Ц.Нацагдорж агсны нэрэмжит тоглолт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Иймд түүний шавь, хамтран ажилладаг байсан уран бүтээлчидтэй нь нийлж энэ сарын 2-9-нд багшийнхаа бүтээлүүдээс бүтсэн тоглолтыг цувралаар хүргэж байна. Тоглолт СУИС, УДЭТ, ҮДБЭЧ, УДБЭТ, Улсын Филармони, МХЗХ, ХЦДБЭЧ, Хөгжим Бүжгийн Коллежийн тайзнаа болж байгаа юм. Өнөөдөр Улсын филармонид “Аялгуун мандал” тоглолт, маргааш СУИС-ийн “Оюутан театр”-т “Мэргэжлийн хөгжим шинэ зуунд” эрдэм шинжилгээний хурал, ХБК-д “Нутгийн чулуу” тоглолт, 7-нд ДБЭТ-т “Гүн гэрийн гүнж” гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь, 8-нд СУИС-д “OPUS-IX” шилдэг дуу шалгаруулах уралдаан, 9-нд “Corporate hotel and Convention center” тоглолт болно.

Хуваалцах