Ц.Оюунчимэгт хүндэтгэл үзүүллээ
Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо /МССМХ/ Австрид болсон хүндийг өргөлтийн олон улсын эмэгтэйчүүдийн гран-при тэмцээнд түрүүлсэн ахмад тамирчин Ц.Оюунчимэгт хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо/МССМХ/ Австрид болсон хүндийг өргөлтийн олон улсын эмэгтэйчүүдийн гран-при тэмцээнд түрүүлсэн ахмад тамирчин Ц.Оюунчимэгт хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа.
Түүний 2012 оноос хойш олон улс, тив, дэлхийн аварга шалгаруудах тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргасан амжилтыг нь үнэлж, тус холбооны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.
Дашрамд дуулгахад, одоогоос жил гаруйн өмнө байгуулагдсан Монголын ахмадын спортын холбоо дэлхийн жишгийн дагуу нэрээ Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо болгон өөрчилсөн юм байна. Тус холбооноос энэ сарын 26, 27-нд ахмадын спортын анхдугаар их наадмыг спортын таван төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.


















