Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “FIBA 3x3” ДАШТ-д орно

гавьяат тамирчин, сагсан бөмбөгч Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од 16 настай бөгөөд 2.01 метр өндөртэй

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “FIBA 3x3” ДАШТ-д орно
Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “FIBA 3x3” ДАШТ-д орно. Зураг: МҮОНРТ

“FIBA 3x3” U-18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор ирэх сарын 3-7-нд Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд болно. Тус тэмцээнд сагсан бөмбөг өндөр хөгжсөн 40 орны баг, тамирчин таван өдөр өрсөлдөж аваргаа тодруулах юм. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос дээрх тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг зарлалаа.

Тодруулбал, “FIBA 3x3 U18” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар тоглох юм байна.

Сонирхуулахад, гавьяат тамирчин, сагсан бөмбөгч Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од 16 настай бөгөөд 2.01 метр өндөртэй.

Хуваалцах