Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Содномдорж наадмаар зодоглох эрхтэй

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаас Ц.Содномдоржийн барилдах эрхийг өнгөрсөн хоёрдугаар сард дөрвөн сараар хасах шийдвэр гаргасан. Тодруулбал, энэ жилийн сар шинийн барилдаанаар Б.Гончигдамбатай барилдахдаа зүүн гарыг нь мөр тохойны үеэр хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан гэж

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Содномдорж наадмаар зодоглох эрхтэй
Ц.Содномдорж наадмаар зодоглох эрхтэй. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаас Ц.Содномдоржийн барилдах эрхийг өнгөрсөн хоёрдугаар сард дөрвөн сараар хасах шийдвэр гаргасан. Тодруулбал, энэ жилийн сар шинийн барилдаанаар Б.Гончигдамбатай барилдахдаа зүүн гарыг нь мөр тохойны үеэр хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан гэж үзсэн.

Шийдвэрийг МҮБХ-ны дүрмийн 7-р бүлгийн бөхийн цээр, зэм шийтгэл хэсгийн 7.3-ын “б”-д зааснаар бөхчүүдийг гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэдэг заалтуудыг үндэслэн гаргасан юм.

Уг шийтгэл ирэх сарын 11-ний өдөр дуусгавар болох бөгөөд ингэснээр улсын харцага Ц.Содномдорж үндэсний их баяр наадмаар зодоглох эрхтэй болж байгаа аж.

Түлхүүр үг:Ц.Содномдорж наадамнаар зодоглох эрхтэй
Хуваалцах