Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Содномдоржийн барилдах эрхийг дөрвөн сараар хаслаа

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаас Ц.Содномдоржийн барилдах эрхийг дөрвөн сараар хасах шийдвэр гаргажээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Содномдоржийн  барилдах эрхийг дөрвөн сараар хаслаа
Ц.Содномдоржийн барилдах эрхийг дөрвөн сараар хаслаа. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаас Ц.Содномдоржийн барилдах эрхийг дөрвөн сараар хасах шийдвэр гаргажээ.

Шийдвэрийг МҮБХ-ны дүрмийн 7-р бүлгийн бөхийн цээр, зэм шийтгэл хэсгийн 7.3-ын “б”-д зааснаар бөхчүүдийг гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэдэг заалтуудыг үндэслэн гаргасан аж.

Тэрээр энэ жилийн сар шинийн барилдаанааар Б.Гончигдамбатай барилдахдаа зүүн гарыг нь мөр тохойны үеэр хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан хэмээн үзсэн байна. Ингэснээр Ц.Содномдорж заал, танхимын барилдаанд дөрвөн сарын турш барилдах эрхгүй болж байгаа юм.

Түлхүүр үг:Ц.Содномдоржийн барилдах эрхийг дөрвөн сараар хаслаа
Хуваалцах