Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Тойвгоогийн нэрэмжит шатрын тэмцээн болно

Монгол Улсын шатрын спортын нэр зүтгэлтэн Ц.Тойвгоогийн 100 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд "Зууны шатар" клубт болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Тойвгоогийн нэрэмжит шатрын тэмцээн болно
Ц.Тойвгоогийн нэрэмжит шатрын тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын шатрын спортын нэр зүтгэлтэн Ц.Тойвгоогийн 100 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд "Зууны шатар" клубт болно.

Тэмцээнийг “Зууны шатар” шатрын клуб, “Оюунлаг үр сад” ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шатарчдын онол, практик, сургалтын үр нөлөөг дээшлүүлэхэд гол зорилго оршиж байна.

Тэмцээний ангилал:

  • Өсвөр үе – 5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-18 нас

  • Ахмад шатарчид

  • Орон нутаг болон нийслэлийн шатрын клубын тамирчид

  • 2100 хүртэл рейтингтэй шатарчид гэсэн ангилалд аваргуудаа тодруулахаар болжээ.

Хуваалцах