Ц.Цэрэнболд, А.Цэгмид нар "Марко Поло"-д тоглоно
Кино Академийн шагнал гардуулах ёслолын үеэр "Хүдэн" кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн МУСТА А.Цэгмид “Марко Поло” киноны дүрд тэнцсэн талаараа мэдээллээд байсан.
Мэдээллийн алба

Тэгвэл энэ удаагийн кино наадамд “Аав” киноны гол дүрээрээ “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА Ц.Цэрэнболд мөн энэхүү кинонд тоглохоор болсон юм. Тодруулбал, "Марко Поло" кинонд Сорхугтани хатны аав Чахахамбугийн дүрдийг бүтээх юм байна.
Тус кинонд монгол хэлээр тоглох гурван гол дүр байгаа бөгөөд олны хэсэг болон орлон тоглох 70 гаруй хүнийг шалгаруулж дууссаны дараа энэ сарын 20-нд Унгарт анхны зураг авалтаа хийх аж.