Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Цогтбаатар, Б.Мудрановыг яллаа

Абу Дабигийн "Гранд Слам" тэмцээнд Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар эхний барилдаанаа Болгарын Янислав Герчевтэй хийж, 3:11 минутад цэвэр ялж гараагаа амжилттай хийгээд байсан бол хэдхэн хормын өмнө 2014 оны Чельябинскийн Д

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цогтбаатар, Б.Мудрановыг яллаа
Ц.Цогтбаатар, Б.Мудрановыг яллаа. Зураг: МҮОНРТ

Абу Дабигийн "Гранд Слам" тэмцээнд Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар эхний барилдаанаа Болгарын Янислав Герчевтэй хийж, 3:11 минутад цэвэр ялж гараагаа амжилттай хийгээд байсан бол хэдхэн хормын өмнө 2014 оны Чельябинскийн ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Беслан Мудрановтой хүч үзлээ.

Барилдааны эхэнд манай бөх өрсөлдөгчийнхөө хуурсан мэхэнд орж вазари үнэлгээ алдсан ч барилдааны төгсгөл хүртэл ажиллаж чадсанаар торгуулиар яллаа. Барилдааны үндсэн цаг өндөрлөхөөс хоёрхон секундын өмнө шүүгч дөрөв дэх торгуулийг Б.Мудрановт өгснөөр Ц.Цогтбаатар 16-д шалгарсан байна.

Хуваалцах