Ц.Цогтбаатар эхний өрсөлдөгчөө яллаа
Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний барилдаанууд өнөөдөр манай цагаар 14:00 цагт эхэллээ.
Мэдээллийн алба

Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний барилдаанууд өнөөдөр манай цагаар 14:00 цагт эхэллээ. Дөнгөж сая 60 кг-ын жинд хүч үзэж байгаа манай залуу бөх Ц.Цогтбаатар эхний тойрогтоо Швейцарийн бөх Людовик Чаммартинтай учраа тааран барилдаж, үүрэх мэхээр цэвэр яллаа.
Манай тамирчны хувьд С хэсэгтээ дараагийн тойрогт Чехий Павел Патриковтой барилдахаар учраа тараад байгаа юм.


















