Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Цогтбаатар хоёр ялаад байна

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй 60 кг-ын хэсгийн барилдаанд манай залуу бөх Ц.Цогтбаатар хоёр ялаад байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цогтбаатар хоёр ялаад байна
Ц.Цогтбаатар хоёр ялаад байна. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй 60 кг-ын хэсгийн барилдаанд манай залуу бөх Ц.Цогтбаатар хоёр ялаад байна. Тэрбээр эхний өрсөлдөгч Швейцарийн бөхийг үүрэх мэхээр цэвэр ялсан бол хоёр дахь ялалтаа Чехийн бөх Павел Петриковог мөн үүрэх мэхээр цэвэр яллаа. Манай бөх гуравдугаар тойрогт Солонгосын Ким Вон Жинтэй барилдана.

Мөн 60 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Дэлхийн аварга Г.Болдбаатар дөнгөж сая Туркийн бөх Озлу Бекирыг юүко үнэлгээгээр буулгаж авч эхний ялалтаа авлаа. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо ийн ялсан юм.

Хуваалцах