Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ
Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эхний өдөр залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар жүдо бөх сонирхогчдыг байлдан дагуулж, тив, дэлхийн медальтнуудыг дараалан ялсаар финалд шалгарлаа.

Тэрбээр хагас шигшээд энэ оны ДАШТ-ий 7-р байрт Узбекистаны шинэ залуу од Диёорбек Урозбоевыг торгуулиар ялж анх удаагаа Гранд Слам ангилалын тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Манай тамирчин аваргын төлөө Гүржийн бөх ДАШТ-ий хүрэл медальт Амиран Папинашвилитэй барилдан вазари үнэлгээгээр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ.

Абу Дабигийн "Гранд Слам"-ын урьдчилсан шатны барилдаануудыг http://134.213.29.25/live/ цахим хаягаар хүлээн авч үзээрэй.

Хуваалцах