Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрхийг хоёр жилээр хаслаа

Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд "Рио-2016" олимпийн наадмын үеэр болсон асуудлын талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрхийг хоёр жилээр хаслаа
Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрхийг хоёр жилээр хаслаа. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд "Рио-2016" олимпийн наадмын үеэр болсон асуудлын талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тус холбоо нь ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдааныг судлахаар болжээ. Түүнчлэн гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг холбооны дүрмийн 8.6-д заасан заалтыг зөрчсөн тул хариуцлага тооцож, чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хоёр жилээр хасав.

Хэвлэлийн хурлын үеэр Чөлөөт бөхийн холбооныхон монголчуудаасаа уучлалт хүслээ.

Хуваалцах