Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Цогтбаяр: Би лав иргэний үүргээ биелүүллээ

Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр иргэний үүргээ биелүүлж, сонгуулиа өгснийхөө дараа фейсбүүк хуудсаараа дамжуулж, “Ялангуяа залуучууд та нар минь сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Миний бие дөнгөж сая сонгуулиа өгсөн бол одоо Орхон аймагт байрл

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Цогтбаяр: Би лав иргэний үүргээ биелүүллээ
Ц.Цогтбаяр: Би лав иргэний үүргээ биелүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр иргэний үүргээ биелүүлж, сонгуулиа өгснийхөө дараа фейсбүүк хуудсаараа дамжуулж, “Ялангуяа залуучууд та нар минь сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Миний бие дөнгөж сая сонгуулиа өгсөн бол одоо Орхон аймагт байрлах “Олимп” бааз руу явж, шавь нарынхаа бэлтгэлийг хийлгэлээ” хэмээн бичжээ.

Дээрх баазад бэлтгэл хийж байгаа тамирчид олимпийн болон ирэх долоодугаар сарын 9-10-нд Испанийн Мадрид хотын “Pabellón Exterior del CSD C” спорт цогцолборт болох гран при тэмцээний бэлтгэлээ хамтатгаж байгаа билээ.

Тэмцээнд 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга өрсөлдөх бол дасгалжуулагчаар гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Ц.Баярсайхан, шүүгчээр Б.Алтангадас ажиллана.

Хуваалцах