ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: 18, 19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс ч
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: 18, 19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны хоёрдугаар сарын 17-ны 20 цагаас 18-ны
2026 оны хоёрдугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Говийн аймгуудын нутгаар их төлөв цэлмэг, бусад нутгаар үүлшинэ. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 35-40 хэм, Дархадын хотгор, Идэр голын хөндийгөөр 29-34 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
2026 оны хоёрдугаар сарын 19-нөөс 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20, 22-нд ихэнх нутгаар, 21-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч сулрах боловч 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.


















