Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Аравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Аравдугаар сарын 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

10-р сарын 15-ны 20 цагаас 10-р сарын 16-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Аравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх, Увсын зүүн, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв аймгийн хойд, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Сэлэнгэ, Өмнөговийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи:Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүснэ.

Агаарын температур:Нутгийн баруун хэсгээр хүйтэрч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эхээр 13-18 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 9-14 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 17-ноос 2026 оны 10-р сарын  21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 16-17-нд шилжих шөнө Ховд, Булганы өмнөд, Говь-Алтай, Төв аймгийн хойд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна, 17-18-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 18-ны өдөр Баян-Өлгийн өмнөд, Увс, Ховд, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы ихэнх сумдын нутгаар, 19-нд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дундговь, Өмнөговийн аймгийн зарим сумдын нутгаар, 20-нд Өмнөговь, Дорноговийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй нойтон цас, цас орно. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр 20-25 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

Хуваалцах