ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан
Мэдээллийн алба

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:27-нд Завхан, Хөвсгөлийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 28-30-нд шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
09-р сарын 25-ны 20 цагаас 09-р сарын 26-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 25-26-нд шилжих шөнө Завханы зүүн, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн хойд сумд, Архангайн зарим сумд, Дундговийн ихэнх сумд, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм, 26-ны өдөр Төв аймаг, Дархан, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи:Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:ШөнөдөөДархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр 1 хэм хүйттнээс 6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай,Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм,Алтайн өвөр говиор 19-24 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0 хэм орчим, бусад хэсгээр 3-5 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 2 хэм, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
2026 оны 09-р сарын 27-ноос 2026 оны 10-р сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм,
27-28-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булганы зарим сумд, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумд, Архангай, Сэлэнгийн ихэнх сумдаар 0.0-8.0 мм,
28-нд Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас,
29-нд Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар,
30-нд Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, агаарын температур 27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 10 хэм хүйтнээс 15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.










