ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан
Мэдээллийн алба

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:Есдүгээр сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
09-р сарын 23-ны 20 цагаас 09-р сарын 24-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 23-наас 24-нд шилжих шөнө Төв, Говьсүмбэрийн ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Дорноговийн зарим сумд, Архангайн зүүн, Булган, Хэнтийн өмнөд, Өвөрхангай, Дундговь хойд, Сүхбаатарын баруун сумдын нутгаар 0.0-12.0 мм, 24-ний өдөр Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумд, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи:Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө бороо, нойтон цас орно. Өдөртөө бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө бороо, нойтон цас орно. Өдөртөө бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө бороо, нойтон цас орно. Өдөртөө бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2026 оны 09-р сарын 25-наас 2026 оны 09-р сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сум, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн ихэнх сумд, Дундговийн хойд сумдын нутгаар, 26-нд Булган, Архангай, Хэнтийн ихэнх сумд, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас орж, 27-нд Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн ихэнх сумдын нутаг, Хөвсгөлийн хойд, Өмнөговийн зүүн, сумд, Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдаар, 28-нд Сэлэнгийн ихэнх сумд, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-15.0 мм бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 5-10 хэм хүйтэн , Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.


















