Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


2025 оны 10-р сарын 30-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 31-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 7-9 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2025 оны 11-р сарын 01-нээс 11-р сарын 05-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

11-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор ялимгүй цас, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 2, 3-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэлбэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Хуваалцах