Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв. Зураг: МҮОНРТ

2026 оны 11 дүгээр сарын 06-наас 16-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

11 дүгээр сарын 08-11-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

Хур тунадас: 06-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 07-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 07, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур:Хугацааны эхээр ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хэвээр байх боловч 08-11-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:Бүх хугацаанд цас орохгүй.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 07-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:06, 07-нд хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-23 хэм, бусад хэсгээр 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Хуваалцах