Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна.

10-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 08-ны өдөр Хөвсгөл, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 09-нөөс 2026 оны 10-р сарын 13-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Баян-Өлгийн зарим, Дорнодын хойд сумдын нутгаар, 09-ний өдөр Баян-Өлгийн зарим, Увс, Ховдын баруун сумдын нутгаар, 09-10-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтийн зарим, Завхан, Дорнодын хойд сумдын нутгаар, 10-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим, Архангайн баруун сумдын нутгаар, 11-нд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Төв, Хэнтийн зарим, Завхан, Өвөрхангайн хойд, Дорнодын баруун сумдын нутгаар, 12-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 09-нд Алтайн уулархаг нутгаар, Арц Богдын өвөр хоолойгоор, 10, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 5 хэм хүйтнээс 10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна. 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11, 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Хуваалцах