“Цаг хугацааны зүүлт”-ийн нээлт энэ сарын 8-нд болно
Цаг хугацаагаа бол баригдашгүй бөгөөд таашгүй их давалгаа билээ. Уран бүтээлч бүхэн өөр өөрийн гэсэн үзэл санаагаар урлагт ханддаг. Тиймдээ ч урлагийн мөн чанар оршдог. Энэ л агууламжийг тэрбээр дээрх цомогтоо “зүүж” оруулсан байх юм.
Мэдээллийн алба

Яруу найрагч, дуучин Т.Наранхүү “Цаг хугацааны зүүлт” хэмээх цомгоо “өлгийджээ”.
Цаг хугацаагаа бол баригдашгүй бөгөөд таашгүй их давалгаа билээ. Уран бүтээлч бүхэн өөр өөрийн гэсэн үзэл санаагаар урлагт ханддаг. Тиймдээ ч урлагийн мөн чанар оршдог. Энэ л агууламжийг тэрбээр дээрх цомогтоо “зүүж” оруулсан байх юм.
Шинэ санаа, мэдрэмжийг илэрхийлж, шүлэг бичин түүнийгээ өөрөө уран яруугаар уншиж хүнд хүргэнэ гэдэг басхүү хосолмол авъяас аж.
Т.Наранхүү “Цаг хугацааны зүүлт” цомгийнхоо нээлтийг энэ сарын 8-нд “UB jazz live music club”-д рок поп, хамтлаг дуучид, яруу найрагчидтай хамтарч хийх гэж байна.
Өвөрмөц хэв маяг, донжийг агуулах тус баяр яруу найрагт дуртай та бүхнийг урья.





















