“Цагаан барс” баг хожил байгуулав
Энэхүү тоглолтод урлаг, спортын алдартнууд оролцсон бөгөөд “Цагаан Барс”-“Хөх Чононууд” гэсэн хоёр багт хуваагдан тоглосон юм.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний лигийн тэмцээний нээлтийг тохиолдуулан “Оддын хөлбөмбөг” нэртэй маш сонирхолтой тоглолт МХБ-ийн талбайд болж, “Цагаан барс” баг хожил байгуулав.
Энэхүү тоглолтод урлаг, спортын алдартнууд оролцсон бөгөөд “Цагаан Барс”-“Хөх Чононууд” гэсэн хоёр багт хуваагдан тоглосон юм.
90 минутын турш үргэлжилсэн тус тоглолтод дээрх баг 2:0-ийн харьцаатайгаар илүүрсэн билээ. Тодруулбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, “GUYS” хамтлагийн дуучин Д.Лхагва нар тус бүр нэг гоолыг оруулсан юм.
Ийнхүү хожил байгуулсан “Цагаан барс” багт таван сая төгрөгийн шагнал, нээлтийн гоолыг оруулсан Х.Цагаанбаатарт 500 мянган төгрөг гардуулав.
Мөн энэ тоглолтоос олсон орлогын тодорхой хувийг МХБХ-с Аутизмыг таниулах аянд зориулахаар боллоо.


















